Австри улсын канцлер Карл Нехаммер өөрийн твиттер хаягаараа дамжуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй өнөөдөр буюу даваа гарагт уулзахаар болсон гэдгээ өчигдөр мэдэгдлээ.
Тэрбээр тэрхүү жиргээнд, “Даваа гарагт миний бие ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Москва хотод уулзана. Манай улсын зэвсэгт хүчний хувьд төвийг баримталж байгаа хэдий ч ОХУ-ын Украин улс дахь эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа” гэж бичжээ.
Тэрбээр Украин улсад гал зогсоох, Украин улсын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридор гаргах мөн ОХУ-ын үйлдсэн байх магадлалтай дайны гэмт хэргүүдийг мөрдөн шалгах зэргийг хүчтэй уриалж байсан билээ. Харин өнөөдрийн уулзалтын үеэр ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхой бус байна.
Эх сурвалж: CNN