Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн ням гарагт Орос-Украины нөхцөл байдлыг тухай ээлжит нэгэн бичлэгийг цацлаа. Тэрбээр уг бичлэгт, “Украинчууд бол дэлхийн хамгийн шилдэг улсын хамгийн зоригтой хүмүүс. Бид дахин нэг долоо хоногийг амжилттай дуусгаж байна. ОХУ биднийг устгах гэж оролдсон ч бид өөрсдийн эрх чөлөөнийхөө төлөө тулалдсаар байна. Эх орноо хамгаалсаар байна. Тэдний дайралтыг няцаасаар байна.
Дайнд ялалт байгуулахын тулд улс орнууд чадах бүхнээ хийдэг. Гэхдээ өөрсдийн хариуцлагаасаа зайлсхийхийн тулд ОХУ худал мэдээллүүдийг цацаж биднийг буруутай мэт аашилж байна. Энэ дайныг эхлүүлсэн хүмүүс бол тэд шүү дээ. Хулчгар зан давамгайлах үед бүх зүйлс сүйрлээр өндөрлөдөг. Хэн нэгэнд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч уучлал гуйх зориг дутвал тухайн хүн мангас болж хувирдаг. Одоогийн ОХУ яг л ийм нөхцөл байдалтай байна. Тэд Украин улсыг Буча хот дахь хядлага, Краматорскийн галт тэрэгний буудал дахь пуужингийн цохилт гэх явдлууд дээр буруутай мэт аашилсаар байгаа.
Яг үнэндээ Орос цэргүүд уг дайны гэмт хэргүүдийг үйлдэж олон сая хүний аминд хүрсэн. ОХУ дайнд ялагдахаас айж байгаа бөгөөд цэргийн бүх хүчээ манай улсын зүүн хэсэгт төвлөрүүлж байна. Гэхдээ бид бэлэн. Үнэн гэвэл Украин улс ялалт байгуулах болно. Украин улс мандан бадраг” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (28)