Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины нийслэл Киевт айлчлан тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан. Гэхдээ Борис Жонсоны Украин дахь айлчлалыг урьдчилан зарлаагүй юм.
ОХУ Украины руу дайрснаас хойш Киевт айлчлан ирж байгаа “Их 7”-гийн орнуудын анхны Ерөнхий сайд ийнхүү Борис Жонсон болж байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хийсэн уулзалтын үеэр Борис Жонсон 120 хуягт машин, агаарын довтолгоог эсэргүүцэгч системээр тусална гэдгээ амаллаа. Борис Жонсон “Их Британийн Ерөнхий сайдын хувиар хийж байгаа энэхүү айлчал Украины ард түмэнтэй эв санааны нэгдлийн илэрхийлэл болж байна. Украины ард түмний баатарлаг эр зоригийг бахдаж байна” хэмээсэн билээ. Түүнтэй уулзах үеэрээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн өмссөн энгийн ногоон өмд цамц, пүүз дэлхийн олон сая хүний анхаарлыг татаад байгаа юм. Владимир Зеленский 3645 Украин гривний хувцас өмссөн байжээ. Тодруулбал түүний өмссөн цамц 386 грн, өмд 1010 грн, футболка 200 грн, пүүз 1959 грн үнэтэй аж. Энэ нь монгол төгрөгөөр 374.5 төгрөгийн үнэтэй хувцас гэсэн үг юм. Монголбанкны зарласан ханшаар 1 украин гривн 102.76 монгол төгрөгтэй тэнцэж байгаа билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (16)