Их Британийн Батлан хамгаалахын яамны мэдээлснээр ОХУ-ын цэргүүд Украин улсын хойд бүсийг бүрэн орхиж Беларусь болон эх орныхоо хил рүү нэвтэрчээ.
Ийнхүү Украин улсын хойд бүсэд байрладаг хотуудад дайны нөхцөл байдал түр зуур намжиж байгаа хэдий ч Донбасс тэргүүтэй тус улсын зүүн болон урд хэсгүүдэд зэвсэгт мөргөлдөөн идэвхтэй өрнөсөөр байна. Мөн Украин улсыг орхин гарсан цэргүүд удахгүй тус улс руу зүүн болон урд хэсгийн хилээр нь дахин нэвтрэхээр төлөвлөж байгаа хэмээн хэд хэдэн эх сурвалжууд мэдээлсэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)