Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын зэвсэгт хүчин Буча хотыг орхин гарах үедээ тус хотын иргэдийг олноор хядсан байх магадлалтай байгаа билээ. Тэгвэл уг хэрэг нь хүний эрхийг ноцтой зөрчсөн байх боломжтой тул тул энэхүү хэргээс болж НҮБ-ын ерөнхий ассемблейгийн үеэр ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасах эсэх тухай санал хураалт явагдлаа. Уг санал хураалтад 58 орон санал өгөхөөс татгалзан түдгэлзсэн бол 93 улс ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасах шийдвэрийг дэмжиж 24 орон уг шийдвэрийг эсэргүүцсэн. ОХУ-ын уг зөвлөлд гишүүн байх хугацаа 2023 онд дуусах байсан юм хэдий ч олонхын шийдвэрийн дагуу хугацаанаасаа өмнө НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс хасагдахаар болж байгаа юм.
Мөн санал хураалтад манай улсын хувьд түдгэлзсэн бөгөөд ОХУ-ын талд зогссон орнууд нь БНХАУ, Сири, Беларусь, Эритрей, Хойд Солонгос, Вьетнам, Узбекистан, Куба, Казахстан гэх зэрэг ОХУ-тай дотно холбоотой болон коммунист орнууд байв. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар БНХАУ ийм санал өгсөн нь АНУ болон Европын холбоонуудын орнуудад таалагдахгүй байгаа бөгөөд гал дээр тос нэмсэн хэрэг болсон гэнэ. Харин хурлын шийдвэр гарсны дараа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Кузмины мэдэгдсэнээр ОХУ уг зөвлөлөөс гарахаар аль хэдийнээ шийдчихсэн байсан юм байна.
Эх сурвалж: UN News