Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаанаар хөрөнгө оруулалтын орчин, тогтолцооны шинэтгэл сэдвээр хэлэлцэх юм. Хэлэлцүүлгээс өмнө Сангийн сайд хөрөнгө оруулалтын тухай илтгэл танилцууллаа.
Монгол улс 1990 оноос хойш нийт 35,6 тэрбум төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт авсан. Үүний 70 хувь нь Геологи, уул уурхай, олборлолт, 17 хувь худалдаа үйлчилгээ, 5 хувь банк санхүү, 1 хувь барилга, дэд бүтэц, 1 хувь хөнгөн үйлдвэр, 1 хувь тээврийн салбарт хөрөнгө оруулалт авсан байна. Мөн 2011 оноос хойш орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын 2 доллар тутмын 1 доллар нь Оюу толгой байна.
Д.Батчулуун