Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаанаар хөрөнгө оруулалтын орчин, тогтолцооны шинэтгэл сэдвээр хэлэлцэх юм. Хэлэлцүүлгээс өмнө Сангийн сайд хөрөнгө оруулалтын тухай илтгэл танилцууллаа.
Тэрбээр, “Монгол улс бүх үзүүлэлт улаан бүсэд байгаа юм биш. Ногоон бүсэд орсон үзүүлэлтүүд байна. Тухайлбал, жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах тухайд 25-р байрт, барилгын зөвшөөрөл авах тухайд 29-р байранд, зээл авах тухайд 25-р байранд буюу ногоон бүсэд байна.
Харин Татвар төлөлтийн тухайд 71-р байрт, үл хөдлөх хөрөнгө оруулалт 50-р байрт, гэрээ хэрэгжүүлэх тухайд 75-р байрт буюу шар бүсэд байна. Бизнес эхлүүлэх тухайд 100-р байрт, дампуурлыг бууруулах тухайд 150-р байрт, хил дамнасан худалдаа хийх, 143-р байрт, цахилгаанд холбогдох 152-р байрт буюу улаан бүсэд байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)