ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр ОХУ их хэмжээний цэргийн хохирол амссан гэдгийг баталлаа. Тэрбээр ярилцлагынхаа үеэр: “Манай улс маш олон эр цэргүүдээ алдсан. Энэ нь бидний хувьд хэмжээлшгүй их уй гашуу юм. Харин Киев болон Черниговоос цэргээ татах шийдвэрийг бид цэргийн хохирлоос болж гаргаагүй. Дайныг төгсгөх хэлэлцээг илүү тайван нөхцөлд явуулахын тулд сайн санааны үүднээс гаргасан шийдвэр юм. Харин Оросын зэвсэгт хүчний тусгай үйл ажиллагааны хувьд (одоогийн өрнөж буй дайн) НАТО-гийн орнууд манай улсын хил хязгаарт тулан ирж байснаас гадна Украин улс ОХУ-ын эсрэг үйлдлүүдийг гаргаж байсан тул зайлшгүй эхлэх шаардлагатай болсон. Одоогийн байдлаар нас барсан цэргүүдийн тоо тодорхой биш байгаа ч ойролцоогоор 1,400 цэрэг амь үрэгдсэн” гэж хэлжээ. Гэхдээ НАТО-гийн албан тушаалтнууд нас барсан Орос цэргүүдийн тоо 7,000-15,000 хооронд байгаа гэж таамаглаж байгаа юм байна.
Эх сурвалж: BBC