Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский уламжлал ёсоор дэлхий нийтэд хандсан бичлэгийг өнгөрсөн шөнө өөрийн цахим хаяг дээрээ нийтэлсэн.
Тэрбээр уг бичлэгт, “Хэрэв дэлхий нийт Украинчуудын эр зоригийн 10 хувьтай тэнцэх хэмжээний зоригтой байсан бол өнөөдөр олон улсын хуульд ямар ч аюул учрахгүй байх байлаа. Мөн улс орнуудын эрх чөлөөнд ямар ч заналхийлэх тулгарахгүй байх байлаа. Украинчууд бид өөрсдийн эр зоригоо дэлхий даяар түгээх болно.
Улс орнууд ОХУ-д маш чанга хориг тавих хэрэгтэй. Зоригтой байх хэрэгтэй байна. Эр зоригтой байх явдал нь бидний нүүр царай. ОХУ хүний эрхийг дээдлэх тухай ямар ч үзэл баримтлалгүй болоод удаж байна. Гэхдээ уг нөхцөл байдал ирээдүйд өөрчлөгдөх биз. Харин одоогийн байдлаар тэд бол дэлхий нийтийн хамгийн том дайсан.” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (8)