ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын нийслэл Киев хотыг орхин гарсан тул тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхлэх үед Украин улсыг орхин гарсан элчин сайдын яамуудыг эргэн ирж дипломат харилцаагаа үргэлжлүүлэхийг уриаллаа.
Одоогийн байдлаар Турк болон Литв улсуудын элчин сайдын яамууд Украин улсад эргэн ирсэн байгаа тул В.Зеленский тэдгээр улсуудад онцгойлон талархал илэрхийлсэн.
Мөн үүнээс гадна Владимир Зеленский, “Та бүхний тусламж манай улсад хэрэгтэй байна. Эр зоригтой нь Украин улсад эргэн ирж манай нийслэл Киев хотод ажиллахыг хүсэж байна. Дипломат ажлуудыг Киев хотод үргэлжлүүлэн явуулснаар бид ОХУ-д Киев хот Украин улсынх шүү гэдгийг харуулж чадна. Мөн Донбассын бүс нутагт Орос цэргүүд илүү идэвхтэй тулалдах болсон ба Украин цэргүүд ч эрэлхэгээр эх орноо хамгаалсаар байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN