Францын Европын зөвлөлийн даргын мэдээлснээр Европын холбоо Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-д тавьж буй тав дахь удаагийн хоригийн арга хэмжээгээ баталлаа.
Шинэ арга хэмжээнд ОХУ-ын нүүрсний импорт болон ОХУ руу зэвсэг экспортлох зэрэг багтаж байгаа юм байна. Мөн шинэ хоригоос болж Москва руу өндөр технологийн бараа бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломжгүй болж байгаа ба Оросын хөлөг онгоцнуудад Европын холбооны орнуудын бүх боомтууд хаалттай болж байна.
Өнөөдөр буюу баасан гарагт шинэ хоригт багтсан Оросын олигарх, суртал ухуулагчид, аюулгүй байдал болон зэвсэгт хүчний гишүүд, үйлдвэр, технологийн салбарын байгууллагуудын нэрсийг албан ёсоор баталж олон нийтэд зарлах юм байна.
Эх сурвалж: CNN