Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский эх оронд нь өрнөж буй хүндхэн нөхцөл байдлын тухай бичлэгийг өнгөрсөн пүрэв гарагт өөрийн цахим хаягууд дээрээ нийтэллээ.
Тэрбээр энэхүү бичлэгт, “Буча хотын ард иргэдийг Орос цэргүүд олноор нь хядсан үйлдлийн дараа тэдний зорилго улам ойлгомжтой болсон. Одоогийн байдлаар ОХУ болон Оросын зэвсэгт хүчин бол дэлхийн эрх чөлөө, хүн төрөлхтний аюулгүй байдал болон хүний эрхийн эсрэг зогсож буй хамгийн том заналхийлэл юм. Бородянка хотын өнөөдрийн нөхцөл байдал Буча хотынхоос аймшигтай байна.
Мариуполь хот ч мөн адил. Орос цэргүүд Буча болон Бородянка хотуудад адилхан гэмт хэрэг хийгээд ухарцгаасан. Оросын суртал ухуулагчид Буча хотод үйлдсэн хэргээ нуун дарагдуулахын тулд олон төрлийн хуурамч мэдэгдэл хийхээр бэлдэж байгаа гэх мэдээлэл надад ирсэн. Тэд Мариуполь хотын хохирогчдыг Оросын арми бус Украины хамгаалагчдын гарт амиа алдсан болгож дэлхий нийтэд харуулахаар бэлдэж байна. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн Орос цэргүүдэд хариуцлага тооцохын тулд Буча хотын бүх хохирогчдыг задлан шинжилж мөрдлөг хийх болно. ОХУ хүний эрхийг ийнхүү зөрчхөө ирээдүйд больж магадгүй л юм. Гэхдээ одоо цагт ийм зүйл тохиолдохгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (9)