2009 оны дэлхийн аварга, Европ тивийн гурван удаагийн аварга, -60кг болон -66кг-гийн ангилалд дэлхийн дээд түвшинд барилддаг байсан Украины алдарт жүдоч Георгий Зантарая эх оронд нь өрнөж буй дайны тухай хэвлэлд ам нээлээ.
Тэрбээр, “Хоёр сарын өмнө бүх зүйлс энгийн байсан. Хүмүүс ажилдаа явж, хүүхдүүд сургууль руугаа явж, тоглоомын талбай дээр эмээ өвөө нартайгаа тоглож байсан. Мөн жүдочид бэлтгэлээ тогтмол хийж байв. Харин өнөөдөр уг нөхцөл байдал тэр чигтээ өөрчлөгдсөн. Украин улсад та бүхний тусламж хэрэгтэй байна. Миний эхнэр хоёр хүүхдийнхээ хамт Польш улсыг зорьсон. Харин миний хувьд Киев хотын нэгэн хорогдох байранд найзуудтайгаа амьдарч байгаа. Дайн дуустал би эх орноосоо явахгүй. Надад эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг гэж байгаа. Украинчууд зөвхөн энх тайвны төлөө л тулалдаж байна. Дэлхийн спортын гэр бүлийн гишүүдээс би гуйж байна. Украин улсад туслаач” гэж хэлжээ.
Харин Европын Жүдо бөхийн холбоо хандивын аян эхлүүлсэн ба бүх орлогыг Украин улсын Жүдо бөхийн холбоонд хандивлах юм байна. Хэрэв та “PayPal” ашиглан Украины Жүдо бөхийн холбоонд хандив өргөхийг хүсвэл: https://www.eju.net/
Эх сурвалж: IJF
Сэтгэгдэл (3)