Орос-Украины нөхцөл байдлаас болж АНУ, Канад, Австрали, Япон, Европын Холбооны орнууд гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж эхэлсэн.
Гэтэл уг цаг мөчид Ази тивийн хамгийн хүчирхэг орнуудын нэг болох Энэтхэг улс ОХУ-тай дотно харилцаатай хэвээр байсаар байгаа бөгөөд саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсад айлчилсан. Мөн Энэтхэг улс нь ОХУ-ын ихэнх зэвсгийг нийлүүлдэг бөгөөд тэдний эсрэг ямар нэгэн хориг тавихаас татгалзсан. Энэ зэрэг үйлдлүүдээс шалтгаалан Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Брайан Диз, “Хэрэв Энэтхэг улс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж буй ОХУ-тай эвсэх юм бол бидний авах арга хэмжээ урт удаан хугацаанд маш их хохирлыг танай улсад үзүүлэх болно. ОХУ-ын эзлэн түрэмгийлэлтэй холбоотой БНХАУ болон Энэтхэг улсуудын авч буй арга хэмжээ бидний сэтгэлийг бага зэрэг гонсойлгож байна” хэмээн Энэтхэгийн засгийн газарт анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)