ОХУ-ыг төлөөлөн АНУ-д суугаа элчин сайд болох Анатолий Антонов ОХУ-ын элчин сайдын яамны телеграм хаяг дээр нэгэн нийтлэл оруулжээ.
Уг мэдэгдэл нь ОХУ-ын томоохон санхүүгийн байгууллагууд болон ерөнхийлөгч Владимир Путины охидод тавьсан хоригт хариу өгөх зорилготой байв. Тэрбээр уг нийтлэлд, “Жо Байден тэргүүтэй АНУ-ын төрийн тэргүүнүүд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг удаа дараалан авч байгаа явдал нь тэдний жинхэнэ хүсэл эрмэлзлийг харуулж байна. Манай улсыг гадаад өрөө төлөхөд нь хүнд байдалд оруулах гэсэн тэдний үйлдэл хачирхалтай.
Энэхүү үйлдлүүд нь тэдний тээж буй гадаадын өрөө цаг тухайд нь төлж буй ОХУ-ын нэр хүндийг олон улсын тавцанд унагаах зорилгыг илтгэж байна. АНУ-ын тавьж буй хоригууд нь ямар ч гэм зэмгүй энгийн Орос хүмүүст шууд утгаараа нөлөөлж амьдралын нөхцөл байдлыг нь хүндрүүлж байна” гэх зэргийг дурджээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)