АНУ-ын Батлан хамгаалахын яам болох Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби Орос-Украины нөхцөл байдлын тухай, “Энэхүү дайн хэр удаан үргэлжлэхийг тооцоолох боломжгүй. Гэхдээ Украин улс ялалт байгуулах болно.
Учир нь Владимир Путины бүх төлөвлөгөө дайн эхэлснээс хойш талаар болж байна. Мариуполь хот одоо хүртэл эзлэгдээгүй байна. Мөн Орос цэргүүд Чернигов болон Киевийг орхин гарсан. Тэд Харьков болон Миколайвыг мөн л эзэлж чадаагүй. Эдгээр үр дүнгүүд нь дайны ирээдүйн нөхцөл байдлыг хангалттай нотолж чадна” гэж хэлжээ. Мөн үүнээс гадна АНУ, Украин улсад 100 ширхэг байлдааны дроноор хангаж байгаа гэдгээ мэдэгдсэн.
Эх сурвалж: CNN