Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Туркийн “HaberTurk” гэх хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагаа өөрийн цахим хаяг дээрээ нийтэлжээ.
Тэрбээр энэхүү ярилцлагынхаа үеэр, “ОХУ дайныг эхлүүлэх үедээ орос хэлээр ярьдаг үндэстнүүдээ нацистуудаас буюу Украин улсаас хамгаалах зорилготой хэмээн олон улсад тайлбарлаж байсан. Гэвч тэд орос хэлээр ярьдаг хүмүүсийн амьдардаг хотуудыг газрын хөрснөөс арчиж байна. Мариуполь, Мелитополь, Бердианск, Харьков хотуудад олон зуун орос хэлээр ярьдаг хүүхдүүд амь насаа алдсан.
Тэд дайн эхлүүлсэн зорилгынхоо эсрэг үйлдлүүдийг гаргасаар байна. Орос цэргүүдийн гэм зэмгүй, зэвсэггүй украинчуудыг Буча хотод хядсан үйлдлийг яав ч уучилж болохгүй. Хохирогчдын дунд маш олон хүүхдүүд байсан. Хүүхдүүд цэргүүдийн эсрэг биеэ хамгаалж чадахгүй шүү дээ.
Цогцсуудын гарыг хүлсэн байсан ба тэдний биеийн зарим хэсгүүд нь олдохгүй байсан. Тэд нацистуудын эсрэг босож ард түмнээ хамгаалж байна гэж олон улсын тавцанд мэдэгдэж байгаа хэдий ч жинхэнэ нацистууд бол оросууд өөрсдөө юм. Тэд ч үүнийг мэдэж байгаа. Оросын зэвсэгт хүчин болон улс төрийн удирдагчид үйлдсэн дайны гэмт хэргүүдийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Энэ дайнд зөвхөн нэг хүнийг буруутгах нь утгагүй хэрэг. Гэхдээ дэлхий нийт бүх үнэнийг мэдэж байгаа шүү дээ” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (4)