Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлын хүүрнэсэн бичлэгийг цахим хаягуудаараа дамжуулан өнгөрсөн шөнө олон нийтэд хүргэжээ.
Тэрбээр уг бичлэгт, “Би Киев хотод Украин улсын парламентын гишүүдтэй уулзсан. Бид улсынхаа эдийн засгийн сэргээхийн тулд дотоодын үйлдвэр, худалдааны үйл ажиллагаа, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Украин улсын аюулгүй бүс нутгуудад дахин эхлүүлэх болно. Эдийн засаг бол дайны нүүрний шугамд улсынхаа эрх чөлөөний төлөө тулалдаж буй цэргүүдээс ялгаагүй. Улсынхаа эдийн засгийг дахин сэргээхийн тулд бид аль болох бүтээлч мөн зоригтой байх ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн төрийн алба хаагчид болон засгийн газраас хамаарахгүй. Орон нутгийн түвшин дэх бүх улс төрийн, бизнесийн бүх удирдагчдын нөлөөлөл Украин улсын эдийн засгийг сэргээж чадна.
Хэрвээ бид тодорхой бүс нутгуудаас аж ахуй нэгжүүдийг нүүлгэх шаардлагатай бол бид үүнийг хийх болно. Хэрэв бид хуулиндаа өөрчлөлт оруулж бизнес эрхлэгчдэд өсөн дэвжихэд нь илүү их боломж олгох ёстой бол УИХ-ын гишүүд уг асуудлыг аль болох хурдан шийдэх ёстой. Бид Оросын армийн хүч ирээдүйд улам суларна гэдгийг мэдэж байгаа. Бид хэзээ ч ухрахгүйгээр эцсээ хүртэл тулалдах болно. ОХУ энх тайвныг хүсэх хүртэл бид өөрсдийгөө хамгаалан тулалдсаар байх болно. Оросын улс төрчид өөрсдийн эдийн засгийг эрсдэлт оруулахгүйн тулд нефтийн худалдаанаас Орос руу орох доллар, еврогийн урсгалыг хэрхэн хязгаарлахаа шийдэж чадахгүй байгаа. ОХУ хүнд нөхцөл байдалд байгаа” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN