Их Британийн Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар тус улсын Гадаад хэргийн сайд Лиз Трасс НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайдуудтай Бельги улсын нийслэл Брюссель хотод оройн зоог барих үедээ “ОХУ-тай анд нөхөд байх цаг үе дууссан” гэх утгатай үгсийг хэлжээ.
1997 онд хоёр талын гарын үсэг зурсан тогтоолын дагуу ОХУ болон НАТО-гийн гишүүн орнууд нэг нэгнийгээ дайсан гэж үзэхгүй байх учиртай юм байна. Лиз Страсс уг уулзалтын үеэр, “НАТО, ОХУ-тай байгуулсан хуучны тогтоолоо халж, ОХУ-тай харьцах хуучирсан арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Бидний хувьд ОХУ-тай анд нөхөд байх цаг үе дууссан. Европ тивийн аюулгүй байдлыг хангахын тулд бидэнд уяан хатан батлан хамгаалахын шинэ хандлага хэрэгтэй байна. Мөн НАТО-гин хувьд Гүрж, Молдав, Швед, Финланд гэх зэрэг ОХУ-ын нөлөөнд автсан орнуудад тусламж үзүүлж тэдний аюулгүй байдлыг хангах тухай дахин бодох хэрэгтэй. Владимир Путины төлөвлөгөөг нураахын тулд бид эвлэлдэн нэгдэж ОХУ-ын эсрэг тавьж буй хоригоо улам чангатгах ёстой” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)