Польш улс “М1 Абрамс” гэх 250 ширхэг байлдааны танкийг 4.75 тэрбум ам.доллараар АНУ-аас худалдан авахаар болсон гэдгээ зарлалаа. Польш улс нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд тэдний зүүн талаараа хиллэдэг Украин улсад Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн өрнөсөөр байгаа билээ.
Уг танкуудыг Польш улс руу тээвэрлэх ажил ирэх онд эхлэх ба тэд Польшийн армийн 18-аар механикжсан дивиз болох Украины хилтэй тун ойрхон хуваарилагдах юм байна. Ийнхүү армийнхаа хүчийг зузаатгаж буй тухай Польш улсын Батлан хамгаалахын сайд Мариуш Блашчак: “Нэмэлтээр танк худалдан авч зэвсэгт хүчнийхээ хүч чадлыг улам нэмэгдүүлж буй явдал нь ОХУ-ын түрэмгийлэгчдийн болзошгүй дайралтуудад бэлтгэх зорилготой. Манай зүүн хөршид юу тохиолдож байгааг бид анхааралтай ажигласаар байгаа. Мөн уг наймаанд танкуудаас гадна зөөврийн гүүр, засвар үйлчилгээний машинууд, сум зэрэг бараа бүтээгдэхүүнүүд багтсан.” гэж хэлжээ. Польш улсын агаарын хүчин мөн F-35 гэх 32 ширхэг тийрэлтэт онгоцыг 2020 онд АНУ-аас худалдан авахаар тохиролцсон ба эдгээр онгоцнууд нь Польш улсад 2026 онд ирэх юм байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)