Эстони улсын Гадаад хэргийн сайд Ева-Мария Лиимец хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр бусад орнуудыг ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо улам чангатгахыг уриалжээ.
Тэрбээр ярилцлагынхаа үеэр, “ОХУ олон улсын тавцанд түрэмгийлэгч орон болсон гэдгийг сүүлийн хэдэн сарын турш бид бүхэн харлаа. Тийм учраас одоо цагт тэдэнтэй сайн хөршийн харилцаатай байдаг тун хэцүү. Миний бодлоор Эстони улс дахь Оросын дипломатчдын тоог цөөлөх нь зүй ёсны хэрэг.
Үүний дагуу манай улс ОХУ-ын хоёр консулын газрын үйл ажиллагааг зогсож 14 ажилтныг Орос-Украины дайнтай холбоотой гэж үзэн эх орноосоо гаргахаар болсон.
Эдгээр арга хэмжээнүүд нь мэдээж хангалтгүй. Тийм учраас манай улс ОХУ-д дахин нэмэлт хориг тавихаар төлөвлөж байгаа. Мөн миний зүгээс НҮБ-ын Аюулгүйн хороог шинэчлэл хийж ОХУ-ын байнгын гишүүний статусыг түдгэлзүүлээсэй гэж хүсэж байна.
Байнгын гишүүн орнуудын дунд түрэмгийлэгч орон багтаж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүх ажлыг дотроос нь хорлон сүйтгэж байгааг харахад маш харамсалтай байна. Мөн НҮБ-ын гишүүн орнууд Украин улсыг цаашид дэмжиж ОХУ-ыг улс төр болон эдийн засгийн хувьд тусгаарлах хэрэгтэй. Эстони улсын хувьд дайн эхлэхээс өмнө Украин улсыг байлдааны тоног төхөөрөмжүүдээр хангасаар байсан. Бусад орнууд ч мөн адил Эстони улсын адилаар ОХУ-ын эсрэг улам хүчтэй хориг тавих хэрэгтэй” гэж дурджээ.
Эх сурвалж: CNN