Өнгөрсөн мягмар гарагт Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр урьдчилсан бэлдсэн бичлэгийг хэлбэрээр үг хэлсэн.
Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд хандаж, “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гэх байгууллага оршдог хэдий ч одоо цагт дэлхий дээр аюулгүй байдлаар хангагдсан хүн гэж байхгүй. Уг нөхцөл байдалд дэлхий нийтийг оруулсан ганц буруутан бол Оросын Холбооны улс.
Тэд худал хуурмаг мэдээлэл тарааж, үйлдэж буй муу зүйлсээ зөвтгөхийн тулд олон улсын байгууллагуудыг гутаан доромжилж байна. Дэлхий нийт анхааралтай ажиглаж зөв шийдвэр гаргана гэдэгт би итгэж байгаа. Миний хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон олон улсын хуулийг дээдэлдэг бүх улс орнууд манай улсын нөхцөл байдлыг дээрдүүлэхийн тулд тодорхой арга хэмжээ авахыг хүсэж байна. Би НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлээсэй гэж хүсэж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN