АНУ-ын “Maxar Technologies” гэх компанийн хиймэл дагуул Буча хотын гудамжинд Украины иргэдийн цогцоснуус долоо хоногийн турш хэвтэж байсан гэдгийг харуулсан зургуудыг цацжээ.
ОХУ-ын цэргүүд Киевийн бүс нутгуудаас цэргээ татах болсноо зарлаж гуравдугаар сарын 31-нд Буча хотыг бүрэ орхиж гарсан билээ. Гэвч дөрвөн хоногийн дараа Украины тал Орос цэргүүд хотоос гарах үедээ гэмгүй иргэдийг олноор нь хөнөөсөн гэж үзэн хэд хэдэн гэрэл зургийг олон нийтэд цацаж ОХУ-ыг дайны гэмт хэрэг хийсэн гэж буруутгасан. Харин нөгөө талаас ОХУ-ын Батлан хамгаалахын яам уг мэдэгдлийг эх орныг нь олон улсын тавцанд харлуулах зорилготой хуурамч мэдэгдэл хэмээн няцаагаад байсан.
Харин өнгөрсөн даваа гарагт цацагдсан хиймэл дагуулын зураг Буча хотын Яблуска гудамжны гуравдугаар сарын 18-ны (тухайн цаг үед Буча хот Орос цэргүүдийн мэдэлд байсан) дүр зургийг харуулсан. Энэхүү зураг нь Буча хотын иргэдийг Орос цэргүүд хөнөөсөн гэдгийг бүрэн баталж чадахгүй хэдий ч хэргийг шийдвэрлэхэд чухал баримт болох юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)