Косово улсын ерөнхий сайд Альбин Курти өнгөрсөн даваа гарагт CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ыг шүүмжиллээ.
Тэрбээр уг ярилцлага дээрээ, “Зүүн Украин болж буй энэхүү аймшигт үйл явдлууд бол яах аргагүй дайны гэмт хэрэг. Дан ганц дайны гэмт хэрэг бус хүн төрөлхтний эсрэг үйлдэж буй гэмт хэрэг. Энэхүү геноцидын үйлдлийг нотлох ажлыг мөрдөн байцаагчид нэн даруй хийж дуусгана гэдэгт би итгэж байна. Зэвсэггүй энгийн иргэдийн эсрэг халдах тушаалыг Кремль өгсөн гэдэгт би итгэж байгаа. Мөн Владимир Путин олон улсын шүүхээр орох ёстой. Баруун Балканы хойг дахь асуудалд ОХУ хөндлөнгөөс оролцож магадгүй гэж бид үзэж байгаа тул Косово улс батлан хамгаалахын төсөв, чадамжаа нэмэгдүүлж байгаа” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)