Украин улсын ерөнхий сайдын орлогч Ирина Верещук өнгөрсөн даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр Орос-Украины одоогийн нөхцөл байдлын тухай мэдээллийг өөрийн хувийн үзэл бодлынхоо хамт хуваалцжээ.
Тэрбээр ярилцлага дээрээ, “Киев, Херсон, Николаев, Донецк гэх бүс нутгуудын арван нэгэн хотын дарга нар Оросын цэргүүдэд олзлогдсон гэдэг мэдээлэл үнэн. Харамсалтай нь бид тэднийг амьд эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Оросын арми тэднийг бидэнд өгөх бодолгүй байгаа. Владимир Путины харгислал дөнгөж эхэлж байна. Бид түүнийг одоо зогсоож чадахгүй бол түүний ирээдүйд үйлдэх харгислал хүний санаанд буумааргүй зүйлс байх болов уу. Яг энэ цаг мөчид Мариуполь хотод 100,000 гаруй гэм зэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настай иргэд амь үрэгдэж байна. Хүмүүс өлсөж, цангаж, шархдаж, агаарын цохилтод өртөж нас барсаар байна. Энэ бол Украины ард түмний эсрэг явуулж буй геноцид. Владимир Путин манай улсын армийг зогсоож чадахгүй гэдгээ анзаарсан тул дайны тактикаа өөрчилж гэмгүй иргэдийн эсрэг тулалдаж эхэлсэн” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)