Оросын арми Буча хотыг орхин гарах үедээ тус хотын иргэдийг олноор нь хөнөөсөн гэх бичлэг, зургууд цахим сүлжээгээр тарсан. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалахын яам хариу мэдэгдэл гаргажээ.
Тэд уг мэдэгдэл дээрээ, “Оросын арми Буча хотыг эзэлж өөрсдийн мэдэлд байлгах хугацаандаа тус хотын нэг ч иргэнд хүчирхийлэл үйлдээгүй. Цахим сүлжээгээр тараад буй бүх мэдээлэл хуурамч.
Киев хотын муж тус бүсийн иргэдэд Оросын арми 452 тонн хүмүүнлэгийн тусламжийг тээвэрлэж, үзүүлсэн. Буча хотод болсон үйл явдлын тухай манай улсыг буруутгасан мэдээллүүд гадаадын хэд хэдэн мэдээллийн байгууллагуудаар нэгэн зэрэг цацагдсан. Ийм учраас уг үйл явдал нь биднийг олон улсын тавцанд буруутгах зорилготой төлөвлөсөн ажил мэт санагдаж байна. Мөн манай улсын цэргүүд тус хотыг гуравдугаар сарын 30-нд орхин гарсан. Дөрвөн хоногийн турш тус бичлэг, баримтууд хаана байсан юм бэ? Энэ зэрэг сэжигтэй үйлдлүүд уг мэдээллийг хуурамч гэдгийг баталж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (5)