Орос цэргүүд Киевийн муж болох Буча хотыг орхин гарахдаа гэмгүй иргэдийг олноор хөнөөж гудамжинд цогцсыг нь орхисон байх дүр зураг олон нийтэд хүрсний дараа Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский нэгэн бичлэг цацаж ОХУ-ыг дайны гэмт хэрэг үйлдэхээ зогсоохыг шаарджээ.
Тэрбээр уг бичлэг дээрээ, “Дэлхий нийт ОХУ-ыг дайны гэмт хэрэг үйлдэж байхыг олон удаа харсан. Олон өөр цаг үед, олон өөр тивүүдэд. Харин одоо бол тэдний энэхүү хэрцгий үйлдлийг бүр мөсөн зогсоох цаг юм. ОХУ-ын үйлдсэн хамгийн сүүлийн дайны гэмт хэргийн хохирогч Украин улс байх болно. Гарыг нь хүлж байгаад гэмгүй иргэдийг хөнөөнө гэдэг бол геноцид. Уг тушаалыг өгч, гүйцэтгэсэн Орос цэргүүд хэзээ нэгэн цагт хариуцлагаа хүлээх ёстой. Тэд бүхэл бүтэн улсыг ард иргэдийнх нь хамт хядаж байна. Украин улс 100 гаруй өөр үндэстний хүмүүсээс бүрддэг. Энэ нь ОХУ дэлхийн 100 гаруй улс оронд заналхийлж байгаатай агаар нэгэн хэрэг. Бид ОХУ-ын бодлогод захирагдмааргүй байна. Мөн 21-ээр зуунд ийм үйл явдал өрнөж буйд би харамсаж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)