Унгар улсын парламентын сонгууль өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдаж нийт санал өгсөн иргэдийн 71 хувийн саналыг авсан амжилтаар 2010 оноос хойш тус улсын ерөнхий сайдын албыг хашиж буй Виктор Орбаны удирддаг нам ялалт байгуулж 2026 он хүртэл удирдлагаа хадгалан үлдэхээр боллоо. Унгар улс нь парламентын засаглалтай тул Виктор Орбан тус улсын хамгийн их эрх мэдэлтэй хүн гэсэн үг юм.
Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай дотно холбоотой ажилладаг ба ялалт байгуулсныхаа дараа, “Брюссель дэх хүнд сурталтууд (Европын орнуудын удирдагчид), олон улсын мэдээллийн байгууллагууд, Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский гэх мэт маш олон гаднын өрсөлдөгчдийг сонгуулийн үеэр ялах шаардлага гарлаа. Өнөөдөр бол Унгар улсын хувьд түүхэнд бичигдэх өдөр” гэж хэлжээ. Мөн тэрбээр Европын холбооны улсуудтай тааруу харилцаатай байдаг ба ижил хүйстэн болон цагаачдын эсрэг чиглэсэн хуулийн төслүүдийг олноор нь гаргаснаас гадна Унгар улсыг эрх чөлөөт бус авторитар дэглэмтэй улс болгох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж байсан. Хэдийгээр Унгар улс Орос-Украины нөхцөл байдалд гаднаас оролцохгүй байгаа хэдий ч төвийг сахиж байгаа ч ерөнхий сайдын сонгууль нэгэнт дууссан тулд Унгар улс ОХУ-ын талд орох магадлалтай хэмээн мэргэжилтнүүд таамаг дэвшүүлж байна.
Харин нөгөө талаас ялагдал хүлээсэн Марки Зэй, “Виктор Орбан, Владимир Путинийг Зөвлөлт Холбоот улсыг дахин байгуулах гэж оролдож байхыг нь зүгээр харж суусаар байна. Сонгуулийн үр дүнгээс үл хамаарч хүнд цаг үе ирж байна. Европын орнууд ирээдүйд манай улсын хийх зүйлсээс болж биднийг буруутгах нь тодорхой. Тиймээс бүгд нэгдмэл, хүчтэй байх хэрэгтэй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN