Дайны талбар болоод нэг сарын хугацаа өнгөрөөд буй Украин улсын ард иргэд Украины баруун хойд бүсийн Поташня тосгоны засмал замаар явахын тулд тэсрэх бөмбөгийг машинтайгаа тойрон гарч буй бичлэг цахим орчинд өчигдөр тарсан.
Одоогийн байдлаар уг тэсрэх бөмбөгийг аль талын цэргүүд байрлуулсан гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна. Харин Их Британийн армийн танк командлагчийн ажигласнаар уг тэсрэх бөмбөг нь Зөвлөлт Холбоот улсын үеийн ТМ-62М гэх танк тэслэгчид гэнэ. Мөн нэг ширхэг нь 7.5 килограмм жинтэй ба 150+ килограмм жинтэй биетийн хүнд даралтад тэсэрдэг юм байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэхүү тэсрэх бөмбөгнүүдийг Киев хотоос ухарч явсан Орос цэргүүд байрлуулсан байх магадлалтай ажээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (7)