Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Энэтхэг улсад өнгөрсөн пүрэв гарагт очсон бөгөөд өнөөдөр тус улсын ерөнхий сайд Нарендра Модитой уулзалт хийхээр болжээ. Хэлэлцээний бэлтгэл ажилтай танилцсан Энэтхэгийн засгийн газрын өндөр албан тушаалтны мэдээлж буйгаар Нарендра Моди Украин улс дахь галыг зогсоох зорилгыг баримтлах юм байна.
Сергей Лавровын хувьд түүнтэй уулзсаныхаа дараа Энэтхэг улсад байх хугацаандаа тухайн улсын С.Жайшанкартай уулзахаар төлөвлөөд байгаа. АНУ, Их Британи гэх зэрэг томоохон орнууд ОХУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг байр суурьтай байгаа хэдий ч бүх улс ОХУ-тай өөрсдийн гэсэн харилцаа холбоотой байдаг тул Энэтхэг улсад болж буй улс төрийн уг уулзалтыг хүлээн зөвшөөрч Энэтхэг улсыг Орос-Украины дайныг зогсоохын тулд арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN