Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский хүсэлт гаргасны дагуу Австрали улс эх орондоо үйлдвэрлэсэн хуягт машинуудыг Украин улс руу илгээхээр болсон гэдгийг Австралийн ерөнхий сайд баталлаа.
Түүний хувьд хэдэн ширхэг “Бушмастер” машиныг хэзээ Украин улс руу илгээх тухай ам нээгээгүй ба мэдэгдлийнхээ үеэр: “Манай улс Украин улсын төлөө зүгээр залбираад суухгүй. Бид Украин руу буу зэвсэг, сум, хүмүүнлэгийн тусламжийн бараа, хантааз гэх зэрэг хэрэглэлүүдийг илгээж байгаа. Мөн бид ноён ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хүсэлтийн дагуу Украин улсыг хуягт машинуудаар хангахаар болсон” гэж хэлжээ. Мөн Владимир Зеленский Австрали улсаас ОХУ-д тавьсан хоригоо улам чангатгахыг уриалсан.
Эх сурвалж: CNN