ОХУ-ын Гадаад хэргийн сайд асан Андрей Козырев BBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Владимир Путинг шүүмжилжээ.
Тэрбээр одоо АНУ-ын Майами хотод амьдардаг ба уг ярилцлагадаа, “Владимир Путин дайны тухай бүх зүйлсийг буруу тооцоолсон. Миний хувьд ОХУ-ыг түүхий эдийн экспортоос хэт хамааралтай гэж шүүмжилсээр ирсэн. Мөн ОХУ-д хувсьгал хийх үргэлж боломжтой. Ялангуяа яг одоо ОХУ-д үймээн самуунтай байх үед хувьсгал эхлүүлэх боломж өндөртэй.
Миний хувьд Зөвлөлт Холбоот улсад 40 жилийн турш амьдарсан. Гэхдээ нэг хоёр жилийн дотор л эх орон минь бутран унасан. Тийм учраас би дахин хэлье. ОХУ-ын ирээдүйг таамаглахад маш байгаа бөгөөд хувьсгал эхлэх бүрэн боломжтой.” гэж дурджээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (6)