Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес одоогийн ОХУ-Украины нөхцөл байдлын тухай өөрийн үзэл бодлоо Sky News-д өгсөн ярилцлагынхаа үеэр олон нийтэд хуваалцжээ.
Тэрбээр, “Украин улсыг эзлэн түрэмгийлэх оролдлого хийснийхээ үр дүнд ОХУ бидний мэдэх хуучны хүчирхэг ОХУ байхаа больж байна. Владимир Путин ч мөн адил хуучных шигээ хүчирхэг байхаа больсон. Тэрбээр яг одоо агуй дотор хорогдож буй хүн мэт л байна. Оросын арми маш их хохирол амсаж тэдний нөхцөл байдал туйлдаа хүрч байна. Энэ дайнаас болж Оросын хүчирхэг армийн нэр хүнд хогтой хутгалдсан. Владимир Путин Украин улсад хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг үүрээд зогсохгүй өөрийн армид хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх ёстой.
Бид Оросын армийг дахин төлөвлөлтөд орж анхаарлаа Украин улсын зүүн болон урд хэсгүүд рүү чиглүүлж буйг мэдэж байгаа. Бид ийм нөхцөл байдлыг өмнө нь харж байсан. Тэдний ирээдүйд хийх дайралтууд ихэвчлэн гэмгүй ард иргэдийн амьдардаг бүс нутгууд руу чиглэх өндөр магадлалтай” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (4)