Их Британийн цэргийн тагнуулуудын мэдээлж буйгаар Оросын арми Украин дахь хүчээ зузаатгахын тулд Гүрж улсад үүрэг гүйцэтгэж байсан цэргүүдээ татаж эхэлжээ.
Тэд уг мэдэгдэлд, “Мөн 1200-2000 гаруй орос цэргүүд Батальоны тактикийн гурван бүлэгт хуваагдаж байгаа ба уг арга хэмжээ нь Украин улсыг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа нь тэдний тааварласнаас өөр үр дүнд хүрч их хэмжээний цэргийн хохирол амссаны илрэх болж байна” гэж хэлсэн байна.
ОХУ, хуучин Зөвлөлт холбоот улсын нэг хэсэг байсан Гүрж улсын баруун урд хил рүү 2008 онд довтолсон ба тус цагаас хойш өнөөдрийг хүртэл Оросын арми Гүрж улсын газар нутагт байрлаж байжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)