Европын парламентын дарга Роберто Мецола Украин улс руу явж байгаа гэдгээ өөрийн твиттер хаягаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Тэрбээр Орос-Украины дайн эхэлснээс хойш Украин улсад айлчилж буй Европын холбооны байгууллагын анхны удирдагч болж байгаа юм.
Европын парламентын албаны хүмүүс түүний аюулгүй байдлын төлөө Украин улсад хэлэлцэх асуудлуудын тухай тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд Роберто Мецола өмнөх даваа гарагт Украин улсыг дэмжиж буйгаа мэдэгдсэнээс гадна Украин улсын Европын холбоонд элсэх хүсэлтийг хүлээн авч тэдэнд дэмжлэг үзүүлэх чухал гэж хэлсэн билээ.
Эх сурвалж: CNN