Украины Батлан хамгаалахын яам хоёрдугаар сарын сүүлээр Орос-Украины дайн эхэлснээс хойш 148 хүүхэд амиа алдсан гэдгийг мэдэгдлээ.
Уг тоо нь байж болох хамгийн бага хэмжээ бөгөөд тус яамд илүү олон хүүхдийн үхэл бүртгэгдээгүй байх боломжтой. Мөн дайн эхэлснээс хойш Оросын агаарын хүчин 1,370 пуужин Украин улс руу харваж тэдний 15 нисэх онгоцны буудлыг сөнөөжээ. Өнөөдрийн байдлаар 10 сая гаруй украинчууд орон гэрээ орхин аюулгүй газрыг зорьжээ.
Эх сурвалж: CNN