Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн пүрэв гарагийн шөнө Орос-Украины нөхцөл байдлын тухай цацсан бичлэгийнхээ үеэр Украины хоёр генералын цолыг хурааж авсан гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр уг бичлэг дээрээ, “Өнөөдөр бид эсрэг талын баатруудын эсрэг арга хэмжээ авлаа. Надад бүх урвагчдын эсрэг хариу арга хэмжээ авах цаг байхгүй ч гэсэн тодорхой баримт байвал тэднийг шийтгэсээр байх болно. Дайнд оролцож буй Орос-Украин улсын алиных нь төлөө зүтгэхээ шийдээгүй, Украины ард түмний төлөө үнэнч зүтгэх тангаргаа зөрчиж, эх орныхоо аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл нууцаар гаргаж буй цэргийн алба хаагчдын цолыг цаашид хураасаар байна
” гэж хэлжээ. Уг генералуудын нь Украины аюулгүй байдлын албаны Дотоод аюулгүй байдлын ерөнхий газрын дарга асан Наумов Андрей Олехович болон Херсон муж дахь Украины аюулгүй байдлын албаны тамгын газрын дарга асан Криворучко Сергей Олександрович нар юм байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)