Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Ойрх Дорнодын орнуудаас 16,000 гаруй сайн дурын цэргүүд Оросын армид нэгдээд байна. Эдгээр цэргүүдэд хоёр сонголт байгаа нь дайны галын шугамд 7,000 ам.долларын төлөө тулалдах, эсвэл дайны арын шугам буюу хамгаалалтын бүсэд 3,500 ам.долларын төлөө тулалдах.
Тэдний дунд иргэний дайны хөлд олон жилийн турш нэрвэгдэж байгаа Сиричүүд ч мөн багтаж байгаа бөгөөд Оросын армид элсэж буй цэргүүдийн 80 хувь нь өдөр хоногийн хоолоо олж идэх л зорилготой дайны талбарыг зорьж байна. ОХУ, Сири улсад нийт 14 цэрэг татах байрлал гаргасан ба Сири дэх иргэний дайны үеэр тэдэнд туслалцаа үзүүлж байсан ОХУ-д Сири цэргүүд хариу тус хүргэхийг хүсэж буй тухайгаа мөн мэдэгдсэн. Тухайн цэргүүд Армен улсаар дамжин усан онгоцоор ОХУ-д очиж тэндээсээ дайны талбар луу илгээгдэх бөгөөд дайны үеэр өөрсдийгөө амьд үлдэх магадлал маш багатай гэдгээ ч мэдэж байгаа юм байна. Энэ нь тэд өөрсдийнхөө амийг 7,000 ам доллараар сольж байна гэсэн үг.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (2)