Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлал бол цэвэр дээрэм байсан. Дээрмийн үйл явцыг Х.Баттулга Барилга, хот байгууллалтын сайд байхдаа эхлүүлсэн. Тендерийн сонгон шалгаруулалтыг 24 цагийн дотор явуулсан. Бэйзмент гэдэг компанид давуу эх олгосон. Бэйзмент гэдэг компанийг сонгосны дараа дөрөв хоногийн дараа гэрээ хийсэн. Хөгжлийн банкнаас авсан 21 сая ам.доллар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү ороогүй байна. Одоогийн байдлаар тус зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй байна. Энэ мөнгө угаалт хаашаа явсан бэ гэдгийг АТГ болон хууль, цагдаагийн байгууллага шалгаж байна. М.Бөх-Очир хөрөнгө оруулах хэмжээний чадалтай хүн биш. Энэ хүн бол Х.Баттулга болон Сахал Эрдэнэбилэгийн компаниудад ажилтан байсан. Судлаад үзэхэд энэ хүн Мах Импекс, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Худалдаа хөгжлийн банк, Бэйзмент компанид ажилтан байсан. М.Бөх-Очирыг нас барснаар гурван сарын хугацаанд түүний нэр дээр байсан компанийг өв залгамжлах эрх авахаар хүсэлт гаргаагүй тохиолдолд улсын өмчид шилждэг. Гэтэл М.Бөх-Очир талийгаачийн эхнэр болон бага хүү нь өв залгамжлах эрхээсээ татгалзсан. Энэ гэр бүл мафи, дээрэмчдийн хохирогч болж байна гэж бодож байна. Энэ хүмүүст ямар дарамт шахалт ирснийг мэдэхгүй байна.
Төр хувийг өмчийг хурааж авч байгаа зүйл биш ээ. Бизнес болон хулгай луйврыг ялгая. Энэ бол бизнес биш мафи, луйвар" гэв.
Сэтгэгдэл (5)