Төгрөгийн ханшийн асуудлаар Монгол банкнаас мэдээлэл хийж байна. Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Гадаад валюын ханш, нөөц төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар танилцууллаа.
Инфляц өссөн энэ үед төв банкнаас бодлогын хүүгээ 0,5 хувиар өсгөнө.
Мөнгөний бодлогын төлөвөө хатууруулаад бодлогын хүүгээ тооцооллын дагуу 0,5 хувиар өсгөх байр суурьтай байна. Гэхдээ төлөв хатуурууллаа гээд ханш шууд буурна гэж ойлгож болохгүй.
Тэрбээр “Оны эхний сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдал 500 сая ам.доллар давсан. Оны эхний гурван сарын байдлаар төлбөрийн тэнцэлийн алдагдалтай байна. Үүнд олон улсын мөргөлдөөн үйл явдалууд нөлөөлж байгаа. Бидэнд уул уурхайн нөөц хангалттай байна, гэвч нүүрс, зэсийн нөөц байгаа хэдий ч хилийн хорио цээрээс шалтгаалж экспорт бага болж төлбөрийн тэнцэл үүсч байна. Экспортоос илүү импорттой байна. Хил гаалийн асуудал тогтворжвол ханш тогтворжих боломжтой” гэв.
Валютын нөөц энэ оны нэгдүгээр сарын 1-нд 4,33 тэрбум ам.доллар болж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц 3,2 тэрбум ам.доллар байна. Энэ нь 6-7 сарын нөөцтэй гэсэн үг.
Мөргөлдөөнөөс илүү ковидын тохиолдол тэг болох нь чухал байна. Ингэснээр урд хөршийн тавьсан нөхцөлтэй уялдаж байж экспортын орлого нэмэгдэх боломжтой. Экспортын нөхцөл хэвийн болвол валютын ханш болон экспортын орлого тогтворжино.