АН-ын даргын сунгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга нар мөр зэрэгцэн, 21 аймагт намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзалт хийж буй.
Нэр дэвшигчид Өмнөговь, Дундговь аймагт ажиллах үеэр намын залуу гишүүд “Залуучууддаа итгэл хүлээлгэж, боломж олгохгүй бол ирээдүй маш бүрхэг харагдаж байна шүү” гэдгийг анхааруулан захиж байсан бол ахмад үеийн төлөөлөл нь ч мөн “Коммунист нам залуучууддаа байр сууриа тавьж өгөөд л байхан манайхан яахаараа байр сууриа тавьж өгдөггүй юм бэ?” хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа.