Ардчилсан Намын даргын сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь нар Дорнод аймагт ажиллан гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигчид Дорнод аймгийг ардчиллын алтан хараацай С.Зориг агсны төрсөн нутаг гэдгээр нь бэлгэшээж, ардчилал суурьтай нутаг гэдгийг онцолж байв.
16 хоногийн хугацаанд үргэлжлэх намын даргын сонгуулийн сурталчилгааны уулзалт Дорнод, Сүхбаатар аймгуудад үргэлжилж байна.
Ардчилсан Намын даргын сонгуулийн санал хураалт 2022 оны 04 сарын 03-нд орон даяар болно.