ОХУ-ын төв телевиз "Нэгдүгээр суваг"-ийн "Врема" хөтөлбөрийн үеэр нэгэн эмэгтэй дайныг эсэргүүцсэн зурагт хуудас барин шууд эфирт гэнэт гарч ирсэн.
Бүсгүй "Дайныг зогсоо. Суртал ухуулгад бүү итгэ. Оросууд дайны эсрэг" гэсэн бичиг бүхий цаас барьсан байв.
"Время" нэвтрүүлгийн шууд дамжуулалтын үеэр гаднын хүн орж ирсэнтэй холбоотой дотоод шалгалт явагдаж байна" гэж тус сувгийн хэвлэлийн алба мэдэгджээ.