Уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2022” өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн.
Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай орон юм. Баян-Өлгий аймагт анх “Бүргэдийн баяр”-ыг 1999 оноос Бугат суманд тэмдэглэж эхэлсэн юм. Мөн цаашид дэлхий дахинд сурталчилж, жуулчдын урсгалыг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь Бүргэдийн баярыг 2010 оноос эхэлж жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотод “Хаврын Бүргэдийн баяр” нэртэйгээр зохион байгуулдаг болсон юм. Ийнхүү та бүхэнд “Бүргэдийн баяр-2022”-ийн 24 гэрэл зургийг хүргэж байна.
Сэтгэгдэл (1)