БАРИМТ 1
Бүгд Найрамдах Куба улс нь Хойд Америк тивийн Карибын тэнгис, Мексикийн булан болон Атлантын далайд байрлах 400 гаруй арлуудаас бүрддэг. Тус улсын хуурай газрын нийт хэмжээ нь 109,884 хавтгай дөрвөлжин километр бөгөөд хамгийн олон тооны хүн амьдардаг Кубын үндсэн арал нь Карибын тэнгисийн хамгийн том арал.
БАРИМТ 2
Куба улсын хүн амын тоо нь 11.1 сая ба Карибын орнуудын хоёр дахь хамгийн их хүн амтай орон юм. Тэдний 58.9 хувь нь христийн шашныг шүтдэг бол 23.2 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Тус улсын нутаг дэвсгэр дээр манай эриний өмнөх 4,000 жилийн үед Сибоней болон Тайно овгийн хүмүүс суурьшсан.
БАРИМТ 3
Нутгийн уугуул иргэд тус цаг үеэс хойш Куба улсыг өөрсдийн эрх дураараа удирдаж байсан ч 15-аар зууны үед Испанийн колон улс болсон. Гэвч 1898 онд болсон Испани-Америкийн дайны үеэр Америкийн Нэгдсэн улс Куба улсыг өөрсдийн мэдэлдээ шилжүүлсэн. Улмаар 1902 онд Куба улс Америкийн Нэгдсэн улсаас салан тусгаарлаж бие даасан улс болсон.
БАРИМТ 4
АНУ болон Зөвлөлт Холбоот улсын хооронд өрнөсөн Хүйтэн дайны эхлэх болсон гол маргаан нь Куба улстай холбоотой байсан. Куба улс тухайн цаг үедээ Зөвлөлт Холбоот улсын адилаар социалист улс болсон бөгөөд өнөөдрийг хүртэл хэвээрээ. Мөн Куба улсын ард иргэдийн гарал угсааны хувьд тэд нутгийн уугуул иргэд, испаничууд, африкчуудын гэх мэт олон төрлийн цус холилдсон.
БАРИМТ 5
Куба улс нь Нэгдсэн Үндэсний Байгууллагыг үндэслэсэн орнуудын нэг ба одоогийн байдлаар дэлхий дээрх төлөвлөсөн эдийн засагтай цор ганц улс юм. Энэ нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу дагуу хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний хуваарилалтын дагуу явдаг эдийн засгийг хэлдэг. Куба улсын албан ёсны хэл нь испани хэл бөгөөд англи хэлээр кубачууд чөлөөтэй ярьдаг.
БАРИМТ 6
Куба улсын эдийн засгийн ихэнх хэсгийг аялал жуулчлал болон элсэн чихэр, кофе, тамхи гэх зэрэг экспортолдог бараанууд нь бүрдүүлдэг. Мөн кубачуудыг дэлхий даяар маш чадварлаг ажиллах хүчин гэж үздэг. Улсын нийслэл нь Хавана бөгөөд тус хотод 2.1 сая гаруй хүн амьдардаг.
БАРИМТ 7
Куба улс нь нэг намын давамгайлсан авторитар дэглэмтэй бөгөөд улс төрийн эсрэг хүчний байгууллагуудыг хүлээн зөвшөөрдөггүй. Куба улсад сонгууль явагддаг хэдий ч ардчилсан хэлбэрээр биш. Мөн тус улсын сэтгэл зүйн салбар нь бараг л эрх чөлөөгүй ба олон нийт рүү хандсан ихэнх мэдээллүүдийг нь засгийн газар хянадаг.
БАРИМТ 8
ЮНЕСКО-д хүн төрөлхтний үнэт өвийн хувиар бүртгэгдсэн есөн газар Куба улсад байдаг. Тэднээс дурдахад Виналесийн хөндий буюу Кубын уламжлалт тамхины фермийн өлгий нутаг, 1,500 оны үед баригдсан Хуучин Хавана хот, Сан Педро де ла Рока цайз гэх мэт үргэлжилнэ. Мөн та Кубын нийслэл Хавана хотоор зочилбол хотын гудамжаар алхаж дахин давтагдашгүй мэдрэмжийг мэдрэхийг зөвлөж байна.
БАРИМТ 9
Куба тамхи нь дэлхийн хамгийн алдартай тамхины төрөл зүйлсийн нэг. Куба улс тэднийг их хэмжээгээр нь экспортолж ашиг олдгоос гадна ард иргэд нь тамхийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Кубын навчин тамхийг хоёр удаа хатаасан тамхины навчны холимгоор хийдэг тул өвөрмөц сайхан амттай мөн алдартай байдаг.
БАРИМТ 10
Куба улс кока-кола ундааг дотооддоо зардаггүй гэх баримт байдаг. Дэлхий дээр Хойд Солонгос болон Куба гэх хоёр орон л хуулийн дагуу уг ундааг оруулж ирэхийг хориглодог боловч Куба улсад кока-колаг олж уух боломжтой. Хууль бус наймаачид кока-колаг хилээр нэвтрүүлэн бага хэмжээгээр нууц байдлаар худалдаалдгаас гадна ихэвчлэн гадаадын иргэдийн үйлчлүүлдэг Долларын дэлгүүрүүдэд зарагддаг гэнэ.
БАРИМТ 11
Куба улсын иргэд 2008 он хүртэл гар утас эзэмших боломжгүй байсан. Куба улсад ойролцоогоор 61,200 километр зам байдаг бөгөөд тэдний тэн хагас нь засмал биш. Мөн Куба улсыг газрын зураг дээрээс харвал матартай ижил дүрстэй.
БАРИМТ 12
Куба улстай хамгийн ойрхон зайд оршдог улс бол Гаити. Тус улс нь Куба улсад зүүн зүгт 77 километрийн цаана байрладаг. Харин Ямайк улс урд зүгт 140 километрийн зайд оршдог. Тус улсын үндэсний тоглоом бол домино (нүх шахах) гэх даалуу ашиглан тоглодог тоглоом юм.
БАРИМТ 13
Хэдийгээр социалист орон боловч Куба улсад сонгууль явагддаг тухай хэлсэн. Тэгвэл бүх иргэд нь сонгуульд оролцох ёстой бөгөөд оролцоогүй иргэд нь хуулийн дагуу шийтгэл хүлээдэг. Мөн дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй мэлхий болон шувууны төрөл зүйлүүд Куба улсаас олдсон.
БАРИМТ 14
Куба улс маш олон тооны эмчтэй бөгөөд дэлхийн хамгийн бага нэг эмчид оногдох өвчтөний тоотой улс билээ. Ийм учраас чадварлаг Куба эмч нар дэлхийн өнцөг булан бүрт ажилладаг. Мөн Куба улсын газар нутаг дээр хөл тавьсан анхны Европ хүн бол Христофер Колумб юм. Тэрээр 1492 онд тус улсыг нээсэн. Тухайн үедээ Христофер Колумб Хятадын их газарт ирлээ гэж бодсон гэдэг.
БАРИМТ 15
Куба улсын иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 99.8 ухвь. Энэ тухайн бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт бөгөөд 6-15 насны бүх Куба хүүхдүүд сургуульд суралцах ёстой. Мөн сурагчид өөр өөр өнгийн дүрэмт хувцас өмсдөг бөгөөд тухайн өнгө нь тэдний хэддүгээр ангийн сурагчид болохыг нь илтгэдэг.
БАРИМТ 16
Ихэнх Куба гэр бүл бүгд өөрсдийн гэсэн хоол бэлтгэдэг нууц жортой. Тэд тухайн жороо цаасан дээр бичиж хадгалдаггүй бөгөөд үр хүүхдүүддээ зааж сурган толгойд нь хадгалан үлдээдэг. 1959 оноос хойш Куба улс тивийнхээ хамгийн том орон болох АНУ-тай таагүй харилцаатай байсан хэдий ч 2015 оноос харилцаагаа сэргээж АНУ-ын элчин сайдын яам Хавана хотод дахин хаалгаа нээсэн.
БАРИМТ 17
Кубачууд шинэ он гарах үед тоглоомон хүүхэлдэйг шатаадаг уламжлалтай. Энэ нь тухайн ондоо тохиолдсон муу муухай зүйлсээ хүүхэлдэйтэй хамт үлдээж шинэ оноо цэвэр ариун, шинээр угтахыг бэлгэддэг. Мөн Зул сарын баяр 1997 онд Куба улсад албан ёсоор амралтын өдөр болж тэмдэглэгдэх болсон.
БАРИМТ 18
Куба улсын төрийн далбаа нь цагаан, цэнхэр, улаан өнгөнүүдээс бүрддэг бөгөөд цэнхэр өнгийн гурав, цагаан өнгийн хоёр хөндлөн зураасыг багтаадаг. Цэнхэр өнгө нь арлыг хүрээлдэг далай тэнгисийг, цагаан өнгө нь үндэсний хөдөлгөөний цэвэр ариун байдлыг, улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тулалдаж амь насаа алдсан дайчдыг, цагаан өнгийн таван хошуу нь Куба улсын тусгаар тогтнолыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 19
Тус улсад АНУ-ын спортын соёл ихээр нөлөөлсөн тул кубачууд уламжлалт спортуудаасаа илүү Хойд Америкт өндөр хөгжсөн спортуудаар хичээллэх төлөвтэй байдаг. Куба улсад хамгийн алдартай спорт бол бейсбол. Харин зуны олимпд Кубын тамирчдын хамгийн өндөр амжилт үзүүлдэг төрлүүд нь чөлөөт бөх, сонгомол бөх, бокс болон хөнгөн атлетик.
БАРИМТ 20
Куба улсад ижил хүйстнүүдийн хоорондоо гэрлэх үйлдлийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрдөг. Мөн тус улсад боолчлол 1886 он хүртэл үргэлжилсэн бөгөөд одоогийн Куба улсын хүн амын цөөнгүй хэсгийг Африк гаралтай хүмүүс эзэлдэг.
БАРИМТ 21
Куба улсад үхрийн мах иднэ гэдэг бараг л боломжгүй. Учир нь тус улсын үхрийн мах маш өндөр үнэтэйгээс гадна тодорхой тооны цөөн хэдэн ресторан л үхрийн махтай хоол бэлтгэдэг. Харин Куба улсын зам дээр хуучны гоёмсог загварын Америк машинууд олноороо үзэгддэг. Учир нь тус улсад коммунист хувьсгал өрнөснөөс хойш АНУ-ын зүгээс Куба улс руу машин экспортлохоо зогсоосон. Иймээс кубачууд хуучны машинуудыг засаж сэлбэн хэрэглэсээр байсан.
БАРИМТ 22
Кубачууд дунджаар 79 насалдаг. Энэ нь маш өндөр үзүүлэлт бөгөөд тэдний дундаж өндөр нь 168 см (эрэгтэй) болон 156 см (эмэгтэй) байдаг гэнэ. Кубын ихэнх ресторануудыг засгийн газар нь эзэмшдэг. Мөн монголчуудын ихээр үздэг Солонгосын савангийн дуурь Куба улсад маш алдартай гэнэ.
БАРИМТ 23
Куба улсад 1857 оны гуравдугаар сард цорын ганц удаа цаас орж байсан. Засгийн газрын мэдэлд байдаг тээврийн хэрэгслүүд тус улсаар аялж буй бүх явган аялагчдыг суулгаж зам дөхүүлж өгөх үүрэгтэй. Мөн АНУ-ын таван ерөнхийлөгчид 1808-1898 онуудын хооронд Испани улсаас Куба улсыг худалдаж авахаар санал тавьж байсан.
БАРИМТ 24
Кубын 17-28 насны бүх иргэд хүйс харгалзахгүйгээр хоёр жилийн цэргийн албыг хаах үүрэгтэй. Куба улс 2017 онд цөмийн зэвсгийг эсэргүүцэх тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд дотоодын нийт орлогынхоо 2.9 хувийг зэвсэгт хүчиндээ зарцуулдаг. Куба улсын зэвсэгт хүчин нь Африк болон Ази тивийн олон орнуудад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан.