БАРИМТ 1
Бүгд Найрамдах Латви улс нь 64,589 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Хойд Европын Балтын тэнгисийн бүс нутагт оршдог. Улсынхаа хойд талаар Эстон, урд хэсгээр Литв, зүүн талаар ОХУ, зүүн урд хэсгээр Беларусь улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Латви улс 2 сая гаруй хүн амтай бөгөөд тэдний 62.7%-ийг Латви, 24.5%-ийг Орос, 3.1%-ийг Беларусь, 2.2%-ийг Украин, 2%-ийг Польш үндэстнүүд бүрдүүлдэг. Мөн ард иргэдийнх нь 80% нь христийн шашныг шүтдэг бол 18.3% нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Улсын албан ёсны хэл нь латви хэл боловч орос хэл тус улсад өргөн ашиглагддаг.
БАРИМТ 3
Тус улсын түүхийн хувьд Герман, Швед, Литв-Польш, Орос гэх мэт улс үндэстнүүдийн мэдэл дор олон зуун жилийн турш оршин тогтносныхоо эцэст 1918 оны арван нэгдүгээр сарын 18-нд Дэлхийн нэгдүгээр дайны дараа латвичууд Германы эзэнт гүрнээс салан тусгаарласнаар Бүгд Найрамдах Латви улс анх үүссэн.
БАРИМТ 4
Гэвч 1930-аад оны үед Латви улсад автократ манлайлал давамгайлж эхэлсэн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед 1940 онд Зөвлөлт Холбоот улсын мэдэлд орсон. Гэхдээ нэг жилийн дараа буюу 1941 онд Нацист Германчууд Латви улсыг эзлэн эрх мэдлээ тогтоогоод байсан ч 1944 онд буцаад Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг болсон.
БАРИМТ 5
Улмаар 45 жилийн турш Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан латвичууд 1991 оны наймдугаар сарын 21-нд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласнаар өнөөдрийн Латви улс үүссэн. Энэхүү цаг үеэс хойш Латви улс нэгдсэн парламентын засаглалтай байгаа бөгөөд тус улсын одоогийн ерөнхийлөгч нь Эгилс Левитс.
БАРИМТ 6
Зөвлөлт Холбоот улсын харьяаллаас гарсныхаа дараа Латви улс Европын Холбоо, НАТО, Нэгдсэн Үндэсний байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага гэх зэрэг олон улсын холбоонуудад элссэн. Мөн Латви улс нь өндөр орлоготой эдийн засгийн хувьд өндөр хөгжсөн орон.
БАРИМТ 7
Латви улсын хүний хөгжлийн индекс 0.886 буюу маш өндөр. Ард иргэдийнх нь 99.9% нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд Латви улсын зүгээс чанаргүй сургуулиудын үйл ажиллагааг зогсоох бодлогыг хэрэгжүүлсээр байгаа. Харин латвичуудын дундаж IQ 94.79 байдаг уг уг үзүүлэлтээрээ дэлхийд 41-ээр байранд жагсдаг.
БАРИМТ 8
Латви улсын төрийн далбаа дэлхий дээрх хамгийн хөгшин далбаануудын нэг бөгөөд 1280 онд бүтээгдсэн. Энэхүү далбаа нь хүрэн улаан болон цагаан өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгө нь энх тайван болон тусгаар тогтнолыг, улаан өнгө нь эрх чөлөөнийхөө төлөө тулалдах чин хүсэл эрмэлзэлтэй латвичуудын цусыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 9
Тус улсын нийслэл хотыг Рига гэдэг. Нийт 600,000 гаруй хүн амтай энэхүү хот нь олон төрлийн тансаг Ноувеау (Nouveau) архитектурын урлагийг шингээсэн барилга байгууламжтай. ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвийг бүртгэдэг хуудсан дээр мэдээлснээр Рига хот бол Ноувеау архитектурын урлаг хамгийн сайн төвлөрсөн газар юм байна.
БАРИМТ 10
Тус улсын нийслэл хотыг Рига гэдэг. Нийт 600,000 гаруй хүн амтай энэхүү хот нь олон төрлийн тансаг Ноувеау (Nouveau) архитектурын урлагийг шингээсэн барилга байгууламжтай. ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвийг бүртгэдэг хуудсан дээр мэдээлснээр Рига хот бол Ноувеау архитектурын урлаг хамгийн сайн төвлөрсөн газар юм байна.
БАРИМТ 11
Латвийн ой модод “Ногоон алт” гэх хоч нэртэй. Учир нь ой мод нь тус улсын эдийн засагт нэлээд том нөлөө үзүүлдэг. Тус улсад царс, улиас гэх мэт олон төрлийн навчит модны төрөл байдгаас гадна нарс, гацуур гэх мэт олон төрлийн шилмүүст модод ургадаг. Мөн Латви улсад мод тарих үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй зохиогдох болсон.
БАРИМТ 12
Латви бүсгүйчүүд биеийн өндрөөрөө дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Ийм учраас Латви улсын загвар өмсөгчид дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй байдаг. Латви бүсгүйчүүдийн дундаж өндөр 169.79 см байдаг бол эрчүүдийнх нь дундаж өндөр 181.42 см. Латви хүний дундаж өндөр 175.61 см гэсэн үг.
БАРИМТ 13
Мөн Латви улсын эрчүүд бүсгүйчүүдээсээ хамаагүй олон тул тус улсад эмэгтэй хүмүүсийн хомстол үүсээд байгаа. Цор ганц удаа Латви хүн Нобелийн шагнал хүртэж байсан. Түүнийг Вильгельм Оствальд гэдэг бөгөөд 1909 онд Нобелийн шагналыг химийн салбарт хийсэн катализ, химийн тэнцвэр ба урвалын хурдны судалгааны ажлынхаа хариуд хүртсэн.
БАРИМТ 14
Латви улсад нийт 12,000 гаруй гол горхи байдаг хэдий ч тэдний 17 нь л 100 километрээс урт. Мөн Гаужа, Даугава, Лиелуп, Вента гэх голууд Латви улсыг дамжин урсаж Балтын тэнгист цутгадаг. Латви улсын эдийн засгийн гол хэсгийг бүрдүүлэгч ой модод тус улсын нийт газар нутгийн гуравны нэг хэсгийг бүрхдэг.
БАРИМТ 15
Гэхдээ хэдэн мянган жилийн өмнө Латви улсын 90% нь ой моддоор битүү хүрээлэгдсэн байсан гэдэг. Мөн Европын модны наймаачид өндөр үнээр бараагаа худалдан авдаг тул Латви улсаас орж ирсэн модыг Европын бусад орнууд хууль бусаар дамлан зардаг.
БАРИМТ 16
Латвичууд зургадугаар сарын 23-24 шилжих шөнө буюу жилийн хамгийн богино шөнийг улс даяараа баярлан тэмдэглэдэг уламжлалтай. Тэд ихэвчлэн хөдөө орон нутаг руу уг баярыг тэмдэглэхээр явдаг бөгөөд үүр цайтал хээрийн гал асааж, дуулж бүжиглэж, мөн мухар сүсэгтэй холбоотой олон төрлийн зан үйлсийг үйлддэг.
БАРИМТ 17
Латви улсад хамгийн алдартай спорт бол мөсний хоккей. Биеийн хүч сайтай өндөр биетэй Латви эрчүүд энэхүү спортоор үргэлж өндөр амжилт гаргадаг байснаас гадна NHL-д тогтмол тоглодог байсан. Харин хоёр дахь алдартай спорт нь сагсанбөмбөг. Дэлхийн хамгийн өндөр үндэстнүүдийн хувьд уг спортоор өндөр амжилт гаргах нь мэдээжийн хэрэг.
БАРИМТ 18
Латвийн эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шигшээ баг нь 1935 онд Европын аварга болж байсан удаатай. Одоо үеийн Латвийн сагсанбөмбөгийн хамгийн том төлөөлөл бол NBA-гийн Вашингтон Уизардс багийн тоглогч Кристапс Порзингс юм. Түүний өндөр нь 2.21 метр ба NBA-д идэвхтэй тоглож буй хамгийн өндөр тамирчдын нэг юм.
БАРИМТ 19
Латви улсын ой моддыг хүхрийн давхар исэл, азотын исэл зэрэг нэгдлүүд агаарт цацагдах үед үүсдэг химийн урвалын улмаас үүсдэг хүчиллэг бороо их хэмжээгээр сүйтгэдэг. Мөн Европын Холбооны улс болоод удсан тул Латви улс 2014 оны нэгдүгээр сарын 1-нд улсынхаа мөнгөн тэмдэгтийг евро болгон өөрчилсөн.
БАРИМТ 20
Латви улс АНУ-тай дотно харилцаатай бөгөөд эдгээр улсууд нь хоорондоо давхар татвар ногдуулахгүй байх гэрээтэй. Мөн Латви улсын иргэд АНУ руу ямар нэгэн визаны шаардлагагүйгээр 90 хүртэлх хоногийн турш зорчих эрхтэй. Мөн Латви улсад жуулчдад санал болгодог Зөвлөлтийн үеийн шорон байдаг. Хүмүүс уг газарт хоноглож шоронгийн амьдралыг мэдрэхийн тулд мөнгө төлдөг гэнэ.
БАРИМТ 21
Латви хүмүүс хоорондоо зай барьж харьцахыг илүүд үздэг. Мөн тэд таалагдсан хүмүүстээ зөвхөн нүдээрээ дохио өгч чаддаг. Учир нь латвичууд зөвхөн таалагдаж буй хүмүүсийнхээ нүд рүү нь ширтдэг гэнэ. Мөн тэд хоорондоо харилцахдаа гараа хөдөлгөж биеийн хэлэмжээ ашигладаггүй. Энэ нь тэднийг сатааруулдаг гэж үздэг.
БАРИМТ 22
Латви улсын цахилгааны ихэнх хэсгийг Эстони болон Литв улсууд хангадаг. Мөн Латви улс нь зэрлэг гахай, евразийн минж, хүрэн баавгай гэх зэрэг амьтдын төрөлх нутаг. Үүнээс гадна Латви улсын нутаг дэвсгэр газрын зураг дээрээс хүний уушгины дүрстэй ижил харагддаг.
БАРИМТ 23
Латвийн хоол хүнс нь ихэвчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс бүрддэг бөгөөд ихэнх хоолны орцод мах ордог. Балтын тэнгисийн ойролцоох бүс нутгуудаар загас агнуур өндөр хөгжсөн тул хоолондоо загасны махыг ихээр ашигладаг. Хоолны соёлд нь хөрш зэргэлдээх орнууд нь ихээр нөлөөлсөн бөгөөд Латви улсын хамгийн алдартай хоол нь саарал вандуйтай шөл болон хуурга юм.
БАРИМТ 24
Латви улсын иргэд улсын мэдэлд байдаг ой моддоос олдсон хүнсний зориулалттай бүх зүйлсийг хэрэглэх эрхтэй. Хэдийгээр дэлхийн ихэнх орнуудад уг явдлыг хориглодог ч Латви улсад нөхцөл байдал өөр. Мөн бүх Латви хэр бүлүүд зул сарын баярт зориулан ойгоос гацуур мод тайран авахыг зөвшөөрдөг.
Сэтгэгдэл (3)