Хаан банкны хариуцлагагүй байдлаас болж зургаан жил цагдаа шүүхээр явсан иргэн Д.Ариунцэцэг эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэрээр “Хадгаламж дахь 78 сая төгрөгийн 63 сая төгрөгийг гуравдагч этгээдэд зээлүүлсэн. Хаан банк миний данснаас дур мэдэн мөнгө авсан. Хүний хугацаатай хадгаламжаас мэдэгдэхгүйгээр, өөрсдийн давуу эрхээ ашиглаж авсан. Би зургаан жил хаан банкны хуулийн багийн өмнөөс шүүхээр явж байна.
Дээд шүүх хүртэл Хаан банкны буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогоод, надад мөнгө буцаан олгох шийдвэрийг гаргасан. Би дөрвөн удаа Хаан банкид шаардлага хүргүүлсэн. Гэтэл энэ шаардлага үндэслэлгүй байна, шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй гэсэн. Хаан банк миний гомдлыг барагдуулахгүй байгаа болохоор би иргэний шүүхэд гомдлоо өгсөн байгаа.
Албан ёсны нотариатын бичиг ирсэн гээд байгаа. Гэтэл тэд харилцагчийн баталгаат гарын үсэг мөн эсэхийг шалгаагүй. Мөн миний паспортын хуулгыг ашигласан. Тэр хүмүүс банкийг хуурамч бичиг баримтаар хуураад банкинд хохирол учруулсан. Банк өөрийн хөрөнгөнөөс тэр хүмүүст зээл олгосон. Инээд миний данснаас 63 сая төгрөгийн таталт хийсэн. Учир нь миний хадгаламжийг барьцаалж зээл авсан гээд миний хадгаламжаас нөгөө хүмүүсийн зээлсэн мөнгийг татсан. Би 63 сая төгрөгийн хүүг бодож авна. Хүүг нь бодоод нийт 130 сая төгрөг болж байгаа. Банкны ажилчид хариуцлага алдсан” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)