Европ тивийн хамгийн том, идэвхтэй галт уул бол Италийн Сицилийн арлын зүүн эрэгт байдаг Этна. Этна уул сүүлийн хэдэн хоногийн турш идэвхжиж Сицилийн тэнгэрт үнс нурам хаялж, утаа оргилж байгаа тухай “Ройтерс” мэдээллээ.
Альпын нурууны өмнөд хэсэгт багтдаг Италийн хамгийн өндөр энэ уул далайн төвшнөөс 3329 метрийн өндөрт оршдог. Этна уулын нэр нь “Зуух” гэсэн утгатай грек үгээс гаралтай бөгөөд 1992 оны дэлбэрэлтээр ойр орчимдоо асар их хохирол учруулсан юм. Хамгийн сүүлд 2018 онд Этна уул дэлбэрснээс үүссэн үнсэн үүл Европын нислэгүүдийг цуцлахад хүргээд байв.
П.Тамир