Украины Одесса хотоос өмнө зүгт 70 орчим милийн зайтай орших Хар тэнгис дэх хилийн харуулын застав болох Могойн арлыг ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин эзлэн авсан.
Энэ заставыг Украины 13 хилчин хамгаалж байсан ч бүгд амь үрэгдсэн мэдээлэл байгаа. ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Могойн арал дээрх украин хилчдэд зэвсгээ хаян бууж өгөхийг санал болгосон ч тэд “Зайлцгаа” гэсэн хариу өгснийг дэлхийн хэвлэлүүдээр мэдээлж байсан. Амь үрэгдсэн украин хилчдийн сүүлийн дүрс бичлэгийг зарим мэдээллийн сувгууд цацсаныг хүргэж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (11)