“Шинийн наймны Цагаан дарь эх” уламжлалт үзэсгэлэн Богд хааны ордон музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Музейн бүтээлүүдийг 1902-1924 оны хооронд ордон бүтээжээ. Мөн 19 дүгээр зууны дунд үед тавдугаар Богд Жавзандамба Лувсанцүлтимжигмэдэд өргөсөн Цагаан дарь эхийг анх удаа олны хүртээл болгосон нь үзэгч олны анхаарлыг татаж байв.
Музейн сонирхолтой үзвэрүүдээс дурьдвал Марзан Шаравын бүтээсэн Цагаан дарь эх буюу амьдчилж зурсан бурхан, 21 дарь эх болон Ногоон дарь эхийн шүтээнийг залжээ. 24 фото энэ дугаарт “Шинийн наймны Цагаан дарь эх” музейн онцлох бүтээлүүдээс хүргэж байна.